Аргентин Улс
🇦🇷

Аргентин Улс

Argentina

Сонирхолтой баримтууд

  • Бүгд Найрамдах Аргентин улс нь 2,780,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Өмнөд Америк тивд байрладаг. Газар нутгийн хэмжээгээрээ тивдээ Бразил улсын ард хоёрдугаар байранд бичигддэг бол дэлхийд наймдугаар байранд жагсдаг. Аргентин улс нийт 23 аймаг болон нэг автономит хотоос бүрддэг ба тус хот нь Буэнос-Айрес (нийслэл).
  • Аргентин улсын нийт хүн ам нь 45.6 сая
  • Аргентин улс Чили (баруун), Болив (хойд), Парагвай (хойд), Бразил (зүүн хойд), Уругвай (зүүн) гэх улсуудтай тус тус хиллэдэг ба зүүн хэсгээрээ Атлантын далайд гарцтай.
  • Одоогийн нийт аргентинчуудын 60 гаруй хувь нь Итали угсаа гаралтай бөгөөд Аргентин улсын соёл Итали улсынхтай маш төстэй.
  • Нийт аргентинчуудын 92 хувь нь хот суурин газар амьдардаг. Мөн тэд боловсролыг маш ихээр дээдэлдэг ард түмэн бөгөөд насанд хүрсэн аргентинчуудын бичиг үсэг тайлалгдсан байдал нь 98 хувь. Аргентин улсын сургуулийн насны бүх иргэд улсын сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжтой. Мөн ихэнх аргентинчууд испани хэлнээс гадна англи болон итали хэлнүүдийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг.
  • Өдрийн хоолны дараа Аргентинд “Сиеста” гэх улс даяараа амарч дуг хийх цаг байдаг.
  • Аргентинчуудын хамгийн ихээр дээдэлдэг үнэт зүйлс нь гэр бүл, боловсрол , хувийн харилцаа болон өсөн дэвшилт нар юм.
  • Аргентин улсын иргэд бусад орнуудыг бодвол ам бүл цөөнтэй. Ихэнх хосууд нэгээс хоёр хүүхэдтэй байдаг ба 2010 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Аргентин улс албан ёсоор зөвшөөрсөн.
  • Дэлхийд хамгийн алдартай Аргентин улсын соёлын нэг хэсэг бол танго бүжиг. Уг бүжих 1800-аад онд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод үүссэн.
  • Аргентинчууд хоол хүнсэндээ ихэвчлэн үхрийн махыг хэрэглэдэг бөгөөд тэд дэлхийн бүх орныг шүүрхий махны хэрэглээгээрээ тэргүүлдэг.
  • Аргентинчууд 16-аар зуунаас хойш дарс үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад 1,800 гаруй дарсны үйлдвэр байна. Мөн Аргентин улс бол дэлхийн тав дахь том дарс үйлдвэрлэгч орон.
  • Аргентин улсын үндэсний спорт бол “Пато” гэх 1600-аад онд зохиогдсон морин поло юм.
  • Аргентин улсын төрийн далбаа нь хөх, цагаан, хөх гэсэн гурван хэвтээ зурааснаас бүрддэг ба төв хэсэгтээ хүний нүүртэй нарны дүрсийг (Уругвай улсын далбаан дээр мөн байдаг) багтаасан байдаг. Хөх өнгө нь эрх чөлөө болон тэнгэр мэт эрхэмсэг байдлыг, цагаан өнгө нь үүлийг, нар нь 1810 оны тавдугаар сарын 25-нд эхэлсэн тусгаар тогтнох үйл явцыг тус тус бэлгэддэг.