Таны аяллыг амар хялбар болгох санхүүжилтийн шийдэл
Та аяллаа урьдчилан төлөвлөснөөр аяллын нийт үнийн дүнг өөрт тохирсон нөхцөлөөр 2 эсвэл 4 хуваан төлөх боломжтой.
Төлбөр хуваан төлөх нөхцөлийг манай компанитай харилцан тохиролцож, төлбөр хийх хугацаа, хоног өдрийг урьдчилан товлон, тухайн нөхцөлийг аяллын гэрээнд албан ёсоор тусгана.
Төлбөрүүдийг гэрээнд заасан компанийн дансанд тогтоосон хугацаанд шилжүүлэх бөгөөд аялал эхлэхээс өмнө нийт төлбөр бүрэн төлөгдсөн байх шаардлагатай.

Албан ёсны хамтрагч банк
Манай компани Голомт банктай аяллын зээлийн бүтээгдэхүүний хүрээнд албан ёсоор хамтран ажиллаж байна.
Аялалд хамрагдах хүсэлтэй харилцагч нь өөрийн ажил эрхлэлтийн хэлбэрээс хамааран банкнаас тогтоосон шаардлагуудыг хангасан тохиолдолд зээлийн анкет бөглөн аяллын зээлд хамрагдах боломжтой.
Зээлийн хүсэлтийг Голомт банкны холбогдох журам, шалгуурын дагуу хянан шийдвэрлэх бөгөөд зээл олгох эсэх, зээлийн нөхцөл нь банкнаас гаргах эцсийн шийдвэрээс хамаарна.
20,000,000₮
30 сар
1.5%
1%
Манай мэргэжилтнүүд таны аяллын төлбөрийн талаар зөвлөгөө өгөхөд бэлэн байна