

Манай компани аялал жуулчлалын хүрээнд Монгол, Латин Америкийн хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.
Монголын жуулчдын Латин Америкийн гайхамшигт газруудаар аялуулахын зэрэгцээ, Латин Америкийн жуулчдад Монгол орны өвөрмөц соёл, байгалийг танилцуулсан аялалыг зохион байгуулдаг.
Маш сайхан аяллууд байдаг. Дахиад явмаар ч юм шиг санагддаг шүү. Олон цаг явдаг, олон дамжиж явдаг болохоор 1 явсан дээрээ үзээд авсан нь цаг зав эдийн засагт хэмнэлттэй байдаг шүү. Амрах гэж биш юм үзэх гэж яваа шүү дээ. Амарч тухлаж явна гэвэл эх орноосоо аажуу уужуу тойрсон нь дээр гэж хэлэх байна. Santravel-ийн зүүн, баруун эргийн 2 аялалаар явсан аялагч байна өө. Энэ аялал бол 2 эргийг нийлүүлсэн гайхамшгуудыг 1 дор багтаасан маш чухал аялал шүү.Азтай нь л явдаг аялал даа.
— Болормаа Цэрэндорж.
Латин Америк, 2024
Игуазу хүрхрээ, Рио Де Жанейро гэхчилэн үнэхээр гоё газрууд шүү. Испани, Португаль хэлгүй ганц нэгээр явахад бас тайван бус хүндрэл гарах тул аялалд багтаад явахал асуудалгүй байсан
— Хандсүрэн Сүрэнжав
Патагони, 2024
Содон сонирхолтой дурсамжтай сэтгэлд тодоос тод үлдээсэн сайхан аялал байлаа. Сантрэвел баярлалаа. Хүний төлөө гэсэн дүүрэн сэтгэлтэй хүний ажил үйлс дэвжин ундрах нь тодорхой. Аяллын багийн хамт олонд баярлалаа.
— Балаа Тунгалаг
Перу, 2023