Панама Улс
🇵🇦

Панама Улс

Panama

Панама улс.

Мэдээлэл

Сонирхолтой баримтууд

  • Бүгд Найрамдах Панам улс нь 75,417 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Төв (Хойд Америкийн урд хэсэг) болон Өмнөд Америк тивийг дамнан оршдог орон. Улсынхаа баруун талаар Коста Рика улстай, зүүн урд хэсгээр Колумб улстай хиллэдэг бөгөөд хойд талаараа Карибын тэнгист, өмнөд хэсгээрээ Номхон далайд гарцтай.
  • Панам улсын нийт хүн ам нь 4.4 сая
  • 1903 оноос хойш Панам улс нь бүрэн эрхт тусгаар тогтносон улсаар нэрлэгдэж 1972 онд одоогийн үндсэн хуулиа баталсан.
  • Панамын сувгийг АНУ-ын армийн инженерүүдийн корпус 1904-1914 оны хооронд 10 жилийн дотор барьсан. Тухайн цаг үедээ АНУ, Панамын сувгийг эзэмшиж байсан ч 1977 онд хийгдсэн Торрихос-Картерын гэрээнүүдийн үр дүнд 1979 онд үйл ажил хэрэг эхэлж 1999 оны арван хоёрдугаар сарын 31-ээс эхлэн Панам улс дахин эзэмших болсон.
  • Панам улс эдийн засгийн хувьд өндөр түвшний орлоготой бөгөөд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 57-аар байранд жагсдаг.
  • Панам улсын нийслэл хотыг Панам гэдэг. Уг хотод тус улсын хүн амын тал гаруй хувь нь амьдардаг. Харин албан ёсны хэл нь испани хэл
  • Та Номхон далайгаас нар мандаж, Атлантын далайд жаргах үзэгдлийг зөвхөн Панам улсад л харах боломжтой. Энэхүү содон үзэгдлийг Панамын хамгийн өндөрлөг цэг дээрээс маш тодорхой харах боломжтой. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 3,474 метрийн өндөрт оршдог Волкан Бару уул юм.
  • Панам хот бол ширэнгэн ойг дотроо агуулдаг дэлхийн цор ганц нийслэл. Ийм учраас тус хотоор зочлох үед маш их чийгтэй байдаг. 
  • Панам улсын албан ёсны хэл нь испани боловч ихэнх панамчууд англи хэлээр асуудалгүй ярьдаг. 15-аас дээш насны нийт панамчуудын бичиг үсэг тайлагдсан байдал нь 94.1 хувь
  • Панам улс үндсэн хоёр улиралтай. Хуурай улирал арван нэгээс дөрөвдүгээр сарын хооронд үргэлжилдэг бол борооны чийгтэй улирал жилийн бусад хэсэгт болж өнгөрдөг.
  • Хамгийн алдартай хоёр хоолыг танилцуулахад эхнийх нь “Санкочо”. Уг хоол нь тахианы мах болон олон төрлийн хүнсний ногоогоор амталсан өтгөн шөл. Харин хоёр дахь нь “Кариманола” гэх чанасан өндгийг махаар ороож бүрсэн хоол юм.
  • Панам улсад хамгийн алдартай спорт бол бейсбол. Тус улсын үндэсний шигшээ баг бейсболын ДАШТ-ээс нэг удаа мөнгө, хоёр удаа хүрэл медаль хүртэж байсан амжилттай.
  • Панам улсын өрийн далбаа нь цагаан, улаан, цэнхэр өнгөнүүдээс бүрддэг. Цагаан өнгө нь эрх чөлөө ба цэвэр ариун байдлыг, цэнхэр өнгө болон цэнхэр од нь үнэнч шударга байдлыг, улаан өнгө нь либерал намыг, улаан өнгийн од нь Панам улсын эрх мэдэл болон хуулийг, хоёр од нь нийлээд шинэ бүгд найрамдах улсыг тус тус бэлгэддэг.
Эрдэнэ Зуу хийд