Перу Улс
🇵🇪

Перу Улс

Peru

Сонирхолтой баримтууд

  • Бүгд Найрамдах Перу улс нь 1,285,216 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийд 19 дүгээр байранд жагсдаг. Харин байрлалын хувьд Өмнөд Америк тивийн баруун захад оршдог ба Эквадор болон Колумб (хойд), Бразил (зүүн), Болив (зүүн урд), Чили (урд) гэх улсуудтай хиллэдэг. Үүнээс гадна Перу улс Номхон далайд гарцтай
  • Перу улсын нийт хүн амын тоо нь 34.3 сая
  • Алдарт Инка эзэнт гүрнийг өнөөдрийн Перу улсаас үүдэлтэй гэхэд болно. Манай эриний 1200-аад оноос хойш ойролцоогоор 300 жилийн турш Инка эзэнт гүрэн Перу улсын нутаг дэвсгэрт оршин тогтносон ч 1572 онд Перу улс Испанийн колони болсон. Испаничууд Перу улсад олон тооны бүтээн байгуулалт хийсний нэг жишээ нь нийслэл хот Лима нь юм.
  • Перу улсын албан ёсны хэл нь испани хэл боловч кечуань, аймара гэх мэт олон өөр хэлнүүд элбэг ашиглагдсаар байна.
  • Исгэлэн Писко гэх коктейл нь Перу улсын үндэсний ундаагаар тооцогддог.
  • Улаан лооль Итали биш Перу улсаас гаралтай. Инка эзэнт гүрний үед анхны зэрлэг улаан лооль Перу улсаас олдсон бөгөөд 1500-гаад оны үед испаничууд тус бүс нутгийг эзэлснийхээ дараа улаан лоолийг Европ тив рүү тээвэрлэж дэлхий нийтэд танилцуулсан.
  • Дэлхийн нийт цэвэр усны 4 хувь нь дангаараа Перу улсад байдаг.
  • Амазон мөрөн Перу улсаас эх аван урсдаг. Мөн 55 сая жилийн настай Амазоны ширэнгэн ойн 13 хувь нь Перу улсын нутаг дэвсгэрт харьяалагддаг.
  • Перу улсын солонгон уул жуулчдыг ихээр татдаг. Олон өөр өнгийн чулуулгуудаас бүрдсэн өөр өнгийн үзэмжтэй уг уулын ягаан давхарга нь шавар, цагаан нь кварц болон элсэн чулуу, улаан нь төмөр буюу шавар чулуу, ногоон нь филлит, бор нь магнитай чулуулаг, шар нь шохойн элсэн чулуулаг зэргээс бүрддэг.
  • Перу улсын төрийн далбаа нь улаан, цагаан өнгө болон улсынхаа төрийн бэлгэ тэмдгээс бүрддэг. Далбааны хоёр захыг босоо улаан зурааснууд бүрдүүлдэг бол төв хэсэгт цагаан дэвсгэр дээр төрийн сүлд нь оршдог. Улаан өнгөний хувьд тусгаар тогтнолоо олж авахын тулд урссан дусал цус болгоныг илтгэдэг бол цагаан өнгө нь эв нэгдэл болон энх тайвныг бэлгэддэг.
  • Перу улс өвөл, зун, борооны гэх үндсэн гурван улиралтай.
  • Перу улс бол дунджаас өндөр орлоготой эдийн засгийн хувьд хөгжиж буй орон.