_destinationMain_1531304541278.jpeg&w=3840&q=75)
🇨🇱
Чили Улс
Chile
Сонирхолтой баримтууд
- Бүгд Найрамдах Чили улс нь 756,096 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд Өмнөд Америк тивд Андын нуруудаас Номхон далай хүртэл урт сунаж оршдог. Чили улс дэлхийн хамгийн зүүн захад оршдог орон ба Антарктик тивтэй хамгийн ойрхон оршдог улс билээ. Мөн Номхон далайн хэд хэдэн арлууд тус улсын эзэмшилд байдаг.
- Чили улсын нийт хүн амын тоо нь 18 сая
- Улсынхаа хойд хэсгээр Перу, зүүн талаар Аргентин, зүүн хойд хэсгээр Болив улсуудтай тус тус хиллэдэг бөгөөд баруун болон урд талаараа Номхон далайд гарцтай.
- 1818 онд Испани улсаас салж тусгаар тогтнолоо зарласан.
- Чили улс ерөнхийлөгчийн засаглалтай
- Чиличүүд талхны хэрэглээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд бичигддэг.
- Чили улс нь газар хөдлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын нэгээр нэрлэгддэг.
- Чили улсын төрийн далбаа нь улаан, цагаан, цэнхэр өнгөнүүдээс бүрддэг бөгөөд хэд хэдэн утга агуулдаг. Цагаан өнгө нь Андын нурууны мөнх цаст оргилуудыг, улаан өнгө нь эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж амь үрэгдсэн дайчдын цусыг, цэнхэр өнгө нь тэнгэрийг, цагаан өнгийн таван хошуу нь нэр хүнд болон ахиц дэвшлийг тус тус бэлгэддэг юм байна.
- Тус улсын газар тариалангийн салбар маш өндөр түвшинд хөгжсөн. Тэд жилд дунджаар 2 сая тонн усан үзэм, 1.7 сая тонн алим, 1.4 сая тонн үр тариа, 1.1 сая тонн эрдэнэ шишийг хурааж авдаг.
- Чили улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн зургаан дурсгалт газар бий. Тэднийг нэрлэвэл Чилийн сүмүүд, Валпараисо далайн боомт хотын түүхэн үлдэц, Сьюэлл уул уурхайн хот гэх зэргээр үргэлжилнэ. Мөн уг жагсаалт цаашид нэмэгдэх боломжтой. Учир нь Чили улс дахь 18 түүхийн дурсгалт газар ЮНЕСКО-д бүртгүүлэхээр нэрээ өгөөд байгаа юм байна.