Куба Улс
🇨🇺

Куба Улс

Cuba

Куба улс.

Мэдээлэл

Сонирхолтой баримтууд

  • Бүгд Найрамдах Куба улс нь Хойд Америк тивийн Карибын тэнгис, Мексикийн булан болон Атлантын далайд байрлах 400 гаруй арлуудаас бүрддэг. Тус улсын хуурай газрын нийт хэмжээ нь 109,884 хавтгай дөрвөлжин километр бөгөөд хамгийн олон тооны хүн амьдардаг Кубын үндсэн арал нь Карибын тэнгисийн хамгийн том арал.
  • Куба улсын хүн амын тоо нь 11.1 сая ба Карибын орнуудын хоёр дахь хамгийн их хүн амтай орон юм.
  • 1902 онд Куба улс Америкийн Нэгдсэн улсаас салан тусгаарлаж бие даасан улс болсон
  • Куба улс тухайн цаг үедээ Зөвлөлт Холбоот улсын адилаар социалист улс болсон бөгөөд өнөөдрийг хүртэл хэвээрээ
  • Куба улсын эдийн засгийн ихэнх хэсгийг аялал жуулчлал болон элсэн чихэр, кофе, тамхи гэх зэрэг экспортолдог бараанууд нь бүрдүүлдэг.
  • Куба тамхи нь дэлхийн хамгийн алдартай тамхины төрөл зүйлсийн нэг. Куба улс тэднийг их хэмжээгээр нь экспортолж ашиг олдгоос гадна ард иргэд нь тамхийг өдөр тутамдаа хэрэглэдэг.
  • Куба улсын иргэд 2008 он хүртэл гар утас эзэмших боломжгүй байсан.
  • Кубачууд шинэ он гарах үед тоглоомон хүүхэлдэйг шатаадаг уламжлалтай. Энэ нь тухайн ондоо тохиолдсон муу муухай зүйлсээ хүүхэлдэйтэй хамт үлдээж шинэ оноо цэвэр ариун, шинээр угтахыг бэлгэддэг.
  • Куба улсын төрийн далбаа нь цагаан, цэнхэр, улаан өнгөнүүдээс бүрддэг бөгөөд цэнхэр өнгийн гурав, цагаан өнгийн хоёр хөндлөн зураасыг багтаадаг. Цэнхэр өнгө нь арлыг хүрээлдэг далай тэнгисийг, цагаан өнгө нь үндэсний хөдөлгөөний цэвэр ариун байдлыг, улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тулалдаж амь насаа алдсан дайчдыг, цагаан өнгийн таван хошуу нь Куба улсын тусгаар тогтнолыг тус тус бэлгэддэг.
  • Куба улсын иргэдийн 99.8 бичиг үсэг тайлагдсан.
  • Куба улсын зам дээр хуучны гоёмсог загварын Америк машинууд олноороо үзэгддэг. Учир нь тус улсад коммунист хувьсгал өрнөснөөс хойш АНУ-ын зүгээс Куба улс руу машин экспортлохоо зогсоосон. Иймээс кубачууд хуучны машинуудыг засаж сэлбэн хэрэглэсээр байсан.
  • Куба улсад үхрийн мах иднэ гэдэг бараг л боломжгүй. Учир нь тус улсын үхрийн мах маш өндөр үнэтэйгээс гадна тодорхой тооны цөөн хэдэн ресторан л үхрийн махтай хоол бэлтгэдэг.
  • Куба улсад 1857 оны гуравдугаар сард цорын ганц удаа цас орж байсан.
  • Засгийн газрын мэдэлд байдаг тээврийн хэрэгслүүд тус улсаар аялж буй бүх явган аялагчдыг суулгаж зам дөхүүлж өгөх үүрэгтэй.
  • Кубын 17-28 насны бүх иргэд хүйс харгалзахгүйгээр хоёр жилийн цэргийн албыг хаах үүрэгтэй.
Эрдэнэ Зуу хийд