Болив Улс
🇧🇴

Болив Улс

Bolivia

Болив улс.

Мэдээлэл

Сонирхолтой баримтууд

  • Боливын олон үндэстний муж улс нь Өмнөд Америкийн Баруун-Төв бүсэд оршдог далайд гарцгүй орон. Улсын газар нутгийн хэмжээ нь 1,098,581 хавтгай дөрвөлжин километр бөгөөд гуравны нэг хэсэг нь Андын нуруудаас тогтдог. Мөн улсын зүүн хэсгээрээ Амазоны сав газарт харьяалагддаг ба Чили (баруун урд), Бразил (хойд болон зүүн), Перу (баруун хойд), Аргентин (урд), Парагвай (зүүн урд) гэх улсуудтай хиллэдэг.
  • Хүн амын тоо 11.5 сая
  • Тусгаар тогтносон улс болохын төлөө 1809 оноос тэмцэж 16 жилийн дараа 1825 онд Бүгд Найрамдах улс болсон.
  • Амазонд амьдардаг ягаан дельфинүүд Болив улсаас гаралтай бөгөөд тус улсын байгалийн үнэт өвөөр нэрлэгддэг
  • Хэдийгээр Болив улсын бүх иргэд испани хэлээр ярьдаг ч тус улсад нийт 37 өөр албан ёсны хэл байдаг
  • Болив улсын төрийн далбаа нь улаан, шар, ногоон өнгөнүүдээс бүрддэг бөгөөд далбааны төв хэсэгт улсын үндэсний бэлгэ тэмэг нь байрладаг. Улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тулалдсан дайчдын урсгасан цус, шар өнгө нь Боливын уул уурхай болон байгалийн баялгийг, ногоон өнгө нь улсынхаа байгаль орчин болон газар тариалангийн аж ахуйг тус тус бэлгэддэг.
  • Болив улсын эрүүл саруул 18-22 насны эрчүүд бүгд цэргийн алба хаах үүрэгтэй.
  • Болив улсын үндэсний амьтан нь лам гөрөөс. Тус улсад маш олон бүр маш олон лам гөрөөс байдаг. Хөвсгөр зөөлөн үстэй тэдний ноосыг ихэвчлэн хувцас болон даавуу нэхэхэд ашигладаг.
  • Болив улсын уламжлалт хамгийн алдартай хоол бол “Салтенас”.
  • Дэлхийн хамгийн том давсны орд газар Болив улсад бий. Салар де Уюни гэдэг уг газар нь нийт 10,582 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг бүрхдэг ба дэлхийн литийн нөөцийн 50-70 хувийг бүрдүүлдэг.
  • Мөн 5-18 насны бүх хүүхдүүд сургуульд сурах зайлшгүй шаардлагатай. Тэд 13 жилийн турш сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшдэг бөгөөд эрүүл мэндийн шалтгааныг эс тооцвол анги завсардахыг хориглодог.
  • Боливын үндэсний хувцасыг “Поллерас” хэмээн нэрлэдэг бөгөөд олон давхар банзал болон өнгөлөг алчуураас бүрддэг. Энэхүү хувцасыг Испанийн албан тушаалтнуудын улсынхаа иргэдэд хүчээр өмсгөдөг байсан.
Эрдэнэ Зуу хийд