Колумб Улс
🇨🇴

Колумб Улс

Colombia

Колумб улс.

Мэдээлэл

Сонирхолтой баримтууд

  • Бүгд Найрамдах Колумб улс нь 1,141,748 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Өмнөд Америк тивийн хойд бүсэд оршдог. Улсынхаа хойд талаар Атлантын далайд, баруун талаараа Номхон далайд гарцтай Колумб улс Венесуэл (зүүн), Бразил (зүүн урд), Эквадор (урд), Перу (урд), Панам (баруун хойд) гэх улсуудтай тус тус хиллэдэг.
  • Колумб улсын нийт хүн ам нь 50.4 сая
  • 1863 онд улсынхаа нэрийг Колумбын нэгдсэн улс болгон өөрчилсөн бөгөөд 1886 онд албан ёсоор Бүгд Найрамдах улс болгон дахин өөрчилсөн.
  • Колумб улсын иргэд испани хэлнээс гадна 70 гаруй өөр хэлнүүдийг ашигладаг.
  • Кофе Колумб улсад үүсээгүй хэдий ч тус улсын кофены соёл үнэхээр гайхалтай. Жилд дунджаар 840,000 тонн кофег гадаадын орнууд руу экспортолдог юм байна.
  • Колумбчууд бол аз жаргалын индексээрээ үргэлж дээгүүр байр эзэлдэг маш аз жаргалтай ард түмэн.
  • Колумб улсын төрийн далбаа нь шар, цэнхэр, улаан өнгийн хэвтээ шулуунуудаас бүрддэг ба шар өнгийн шугам нь бусдаасаа хоёр дахин өргөн байдаг. Шар өнгө нь Колумб улсын алтны нөөцийг, цэнхэр өнгө нь далай тэнгисийг, улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байх үедээ Колумб дайчдын урсгасан цусыг тус тус бэлгэддэг.
  • Экваторын шугамтай маш ойрхон оршдог тус улсын цаг уур жилийн турш бараг л өөрчлөгддөггүй. Ийм учраас Колумб улсад улирал солигддоггүй гэж хэлж болно. Гэхдээ Колумб улсыг уур амьсгалын шинж чанараар нь хуурай болон үүлэрхэг гэх хоёр улиралд хувааж болно.
  • Колумб улсын үндэсний хоолыг Бандежа Пайса гэдэг. Уг хоол нь Англи өглөөний цайтай тун төстэй.
  • Дэлхийн хамгийн том цэцгийн болон салса бүжгийн багт наадам жил бүр зохиогддог.
  • Номхон далайн Галт Цагираг гэх 40,000 километрийн урт үргэлжилдэг 450 галт уултай бүс нутагт хамаарагддаг. Иймээс Колумб улсыг дээрээс нь нар, доороос нь олон тооны идэвхтэй галт уулс халуун элчээрээ ээсээр байдаг.
  • Колумби нь Өмнөд Америкт 4-т орох том эдийн засагтай
Эрдэнэ Зуу хийд